Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргана.
Мөн шатахууны хяналт шалгалт, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг, Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга сонсоно.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
- Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай /Л.Оюун-Эрдэнэ/
- Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай /Д.Цогтбаатар/
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Ч.Хүрэлбаатар/
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл /Ч.Хүрэлбаатар/
- Журам батлах тухай /Ё.Баатарбилэг/
- Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай /Х.Баделхан/
- Үндэсний хөтөлбөр батлах тухай /Б.Энх-Амгалан/
- Жагсаалт батлах тухай /Д.Сумъяабазар/
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Д.Сумъяабазар/
- Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Д.Сумъяабазар/
- Жагсаалт батлах тухай /Д.Сумъяабазар/
- Бусад асуудал /У.Хүрэлсүх/
ТАНИЛЦУУЛАХ АСУУДЛУУД
- Шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулга /Ө.Энхтүвшин/
- “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн тухай танилцуулга /Л.Оюун-Эрдэнэ/
- Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухай танилцуулга /Б.Энх-Амгалан/
- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулга /Д.Сумъяабазар/
- Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга /Ц.Даваасүрэн/