ГХ-ны яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжлийн шинэ үедээ орж урагшлан хөгжиж байгааг талууд харилцан тэмдэглэхийн хамт COVID-19 цар тахлын онцгой үед талуудын харилцаа, хамтын ажиллагаа бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц байдлаар хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал илэрхийлэв.

Дэлхий дахинд тархаад буй цар тахалтай тууштай тэмцэхэд улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд COVID-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны механизм байгуулж, анхны цахим хурлыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэн гарц шийдлийг эрэлхийж ярилцсан нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болсныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн хоёр талын хооронд төлөвлөсөн бусад арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага гарч буйн улмаас ийм цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтойг дурдав.

Элчин сайд Чай Вэньруй хариу хэлэхдээ, COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед мөнхийн хөршүүд болох Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулсаар байгааг онцлоод БНХАУ-д энэ өвчин дэгдэж, хүнд нөхцөлд байх үед Монгол Улс хамгийн түрүүнд тусламжийн гар сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд хятадын ард түмэн дотно хүлээж авч, энэ нь хоёр орны ард иргэдийн итгэлцэл, найрамдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав.

Цар тахал намжиж, харилцаа хэвийн болох үед, магадгүй энэ оны хоёрдугаарт хагаст хоёр тал улам идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх чиглэлээр ажиллаж ахиц гаргана гэдэгт найдаж байгаагаа Элчин сайд Чай Вэньруй илэрхийллээ.


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/calc.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …