“ШИНЭ ЭВСЭЛ”-ээс өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан“ШИНЭ эвсэл ээлжит хурлаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулган завсарласан байгаа тул иргэдээ доорх дөрвөн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсье.
Нэгдүгээрт, УИХ-ын Цэцийн дээд суудлын хуралдаан удахгүй болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг дээрэмдэж, хулгайлж авсан бүлэглэл ҮХЦ-д нөлөөлөх гэж оролдож байна. “Эрдэнэт үйлдвэр”-д онц дэглэм тогтоосныг цуцлах зорилготой байгаа. Тиймээс ҮХЦ-ийн дээд суудлын асуудалд анхаарлаа хандуулахыг олон нийтэд уриалъя.
Хоёрдугаарт, Нөгөөдөр Б. Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн есөн хүний хэргийг шүүнэ. Хүний эрхийн байгууллагуудыг Төв аймгийн шүүх хуралд анхаарлаа хандуулахыг, шударга иргэд нарыг нэгдэж, хамтарч ажиллахыг уриалъя.
Үүний дараа 2020 оны УИХ-ын сонгуульд “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс өрсөлдөх нэр дэвшигчдээ танилцууллаа.
“ШИНЭ ЭВСЭЛ”-ээс нэр дэвшигчдээс доктор цолтой 8, магистр 28, бакалавр 31, бүрэн дунд боловсролтой хоёр, инженер 15, эдийн засагч санхүүч 16, улс төрч судлаач 4, их эмч, багш 8 байна.
УИХ-ын гишүүн Л.Болд “Бид нэр дэвшигчдээ хамгийн түрүүнд зарласан. Яагаад гэвэл бидэнд мөнгөний, албан тушаалын шалгуур байгаагүй. Элдэв юм хувааж, идэж уухын дон туссан хүн байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд тодорсон. Монгол Улсад баялгийн хувьсгал хийх томоохон үүрэг ногдож байна. Бид жил гаруйн өмнө Сүхбаатарын талбайд жагсаж, тэмцсэн. Энэ бүгдийн үр дүн хэрхэн гарах вэ, бид ялагдаад МАНАН дэглэм Монголыг багалзуурдах уу, тусгаар тогтнолыг үгүй хийх үү гэдгийг энэ сонгууль шийднэ. ШИНЭ эсвлээс нэр дэвшсэн бүх хүнд амжилт хүсье” гэлээ.
ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан “Улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ хариуцлагатай хандах ёстой. Нөгөө авлигачид, ЖДҮ-чид, оффшорчид нэр дэвшсэн байна. МАНАН бүлэглэлийн гар хөлүүд зүсээ хувирган нэр дэвшлээ. Зарим нь намуудаас, зарим нь бие даан нэр дэвшиж. Үүнд их харамсаж байна. Монголчуудын улс төрийн боловсрол өндөр болсон. Зүсээ хувиргасан нөхдүүдийг хөөгөөд явуулахаа сайн мэднэ. Тийм хэмжээний мэдлэг, боловсрол монгол түмэнд бий. Зүсээ хувиргасан хулгайчид, ЖДҮ-чид, оффшорчдыг бүртгэхгүй байх тал дээр СЕХ анхаарах хэрэгтэй.