Цагаан тэнгисийн доорх гайхамшигтай ертөнц

Александр Семенов бол Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Цагаан тэнгисийн биологийн станц дахь эрдэм шинжилгээний шумбалтын багийн ахлагч юм. Гэхдээ тэр далайн биологич төдийгүй усан доорхи онцгой гэрэл зурагчин. Түүний “Далайн сахиусан тэнгэрүүд” хэмээх эдгээр гэрэл зурагнуудаас харж болох юм. 

Семенов усан доорх гэрэл зураг авалтаа 2008 оноос эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш олон гайхалтай хүмүүстэй хамтран ажиллаж, дэлхийн алдартай хэвлэлүүдээр дамжуулан зургуудаа хуваалцжээ. Та түүний бүтээлийг Nat Geo, TIME, Smithsonian, Scientific American сэтгүүлүүдээс олж харах болно. Тэр Apple, EIZO, Nikon, Dolby зэрэг томоохон компаниудтай хамтарч ажилладаг.

Тэр Цагаан тэнгис рүү шумбахаар явахдаа мөсний өрөм, тусгай төхөөрмжтэй явдаг бөгөөд мөсөн дээр 0.5 – 1.5 метрийн зузаантай өрөмдөн гадаргуу дээр гурвалжин хэлбэртэй нүх гаргадаг ажээ. Усанд шумбах нь өндөр, нам урсгалын хоорондох 40-60 минутын завсарлагад л тохиодог гэнэ. 

“Өвлийн улиралд Цагаан тэнгисийн ус гайхалтай тунгалаг байдаг. Урт шөнийн турш наргүй учир гэрэл зураг авхад тохиромжтой.  Тэнгис мөсөөр хучигдсан байдаг тул салхи, давалгаагүй. Мөсний доорхи ус ихэнхдээ тунгалаг, харагдах байдал нь 40-60 метр хүртэл байдаг бол хагас жилээс илүү хугацаанд үзэгдэх хэмжээ 6-8 метрээс хэтэрдэггүй.” гэж гэрэл зурагчин Александр Семенов өгүүлжээ. 

Усан доорх гэрэл зурагчдын хувьд энэ нь гайхалтай тохиол юм.

Усан доор гэрэл зурагчин болсноос хойш 13 жилийн турш гайхалтай гэрэл зургуудын цуглуулгатай болжээ.

Түүний авсан гайхалтай зураглал, видео бичлэгийг үзэхийг хүсвэл доош гүйлгэж далйн амьтадтай танилцана уу.

Тэр анх Canon 400D-аар гэрэл зургуудаа авч эхлүүлсэн боловч эцэст нь Nikon-оор сольж, одоо D850-ийг ашиглаж байгаа ажээ. Линзний хувьд тэрээр Zeiss-ийн фен бөгөөд Zeiss Milvus 25mm f / 1.4, өргөн өнцгөөр, Zeiss Milvus 50mm f / 2 Macro ашигладаг байна. Видеоны хувьд түүний ажлын хэрэгсэл нь Panasonic S1H загвар.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …