Дэлхий нийтээр Covid-19 вирусээс сэргийлэн гэрээсээ ажиллаж байгаа энэ үед цахим шуудан нь бизнесийн харилцааны гол зэвсэг болж байгаа билээ. Тиймээс та бүхэн цахим шуудан илгээхдээ доорх 13 зөвлөгөөг дагаарай.
2019 оны Adobe Email Usage судалгаагаар ажилтан ажлын холбогдолтой цахим шууданг өдөрт гурван цаг, хувийн и-мэйлийг өдөрт хоёр цаг гаруй шалгаж байгааг харгалзан цахим шуудангийн ёс зүй нь нарийн урлаг бөгөөд зайлшгүй эзэмших ёстой чухал зүйл юм. Одоогийн байдлаар дийлэнх байгууллагууд COVID-19-ийн тархалтыг зогсоохын тулд алсаас ажиллаж байгаа тул ажлын цагаар ердийнхөөс илүү олон цахим шуудангаар харилцаж байна.
Цахим шуудангийн утга нь таныг бусдад илэрхийлэх нэрийн хуудас болдог тул маш анхааралтайгаар найруулга зүй, утга санаагаа алдагдуулахгүйгээр дурдах хэрэгтэй.
- Тэр ойлгомжтой байна уу?, Энийг ойлгож байна уу?
Энэ нь энгийн хэллэг мэт санагдаж байгаа ч таны хамтрагчид эвгүй, өөрийг нь басамжилсан мэт санагдаж магадгүй. Тиймээс эдгээр үгнээс зайлсхийн харин “Хэрэв танд ямар нэгэн асуулт байвал утсаар ярилцъя” гэх мэтээр бичих нь зүйтэй.
2. Мэдээж хэрэг
Энэ үгийг ашиглах нь оновчтой сонголт биш. Хамтрагчдад тань буруу сэтгэгдэл төрүүлэх болно.
3. Эможи
Та супер чөлөөт, энгийн компанид ажиллаагүй л бол инээмсэглэсэн царай, бусад сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн дүрсүүд нь цахим шуудангийн ёс зүйд нийцэхгүй.
4. LOL
Дээрхтэй адил LOL, LMK, TTYL гэх мэт товчлолууд нь харилцагчид руу илгээх цахим шуудангийн хамгийн ёс бус текст бөгөөд таны нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Та дээрх товчлолыг сайн найзруугаа л бичиж буй цахим шуудан л биш бол өөр хэнд ч бүү илгээгээрэй.
5. Том үсэг
Бүх текстээ том үсгээр бичих нь мөн адил цахим шуудангийн ёс зүйд нийцэхгүй. Энэ нь таныг хэт ууртай байгаа мэтээр санагдуулна.
6. Жижиг үсэг
Мэргэжлийн цахим шууданг албан ёсны бичих хэрэгтэй. Дүрмийн дагуу өгүүлбэрийн эхний үсгийн томоор бичих шаардлагатай. Бүх үсгээ жижгээр бичих нь таныг албаны бус санагдуулах муу талтайг анхаараарай.
7. Албан бус мэндчилгээ
Та цахим шуудангаа мэндчилгээгээр эхлэх ба “Сайн уу” эсвэл “Хөөе” гэх мэт албан бус мэндчилгээг нь хэрхэвч бичиж болохгүй. Үүний оронд “Хүндэт ноён ба хатагтай” гэх мэндчилгээг ашиглахыг зөвлөж байна.
8. Ерөөл
Цахим шуудангаар дамжуулан мэндчилгээ илгээх гэж байгаа бол хамгийн сайн сайхныг, халуун дулаанаар хүсэх хэрэгтэй.
9. Хошигнол
Таны хошин мэдрэмжийг мэддэг найзууддаа илгээж байгаа цахим шуудандаа л хошигнол бичиж болно. Бусад үед хэзээ ч хошигнол бүү ашиглаарай.
10. Би гарлаа
Хэрэв та ажлаасаа гарахаар шийдсэн бол эхлээд энэ тухайгаа даргатайгаа ярилцсаны дараа албан тушаалаасаа огцрох тухай цахим шууданг хүний нөөцийн албанд илгээх хэрэгтэй. Ажлаас гарах болсноо даргатайгаа ярилцахаасаа өмнө цахим шуудангаар хэрхэвч илгээж болохгүй. Мөн цахим шууданд ажил дуусгавар болгох хугацааг заавал зааж өгөх ёстой.
11. Хов жив
Хамтран ажиллагсдын талаар хов жив яриаг цахим шуудандаа дурдах нь тааламжтай зүйл биш бөгөөд энэ нь хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаанд төдийгүй таны нэр хүндэд муугаар нөлөөлнө.
12. Шууд ярилцах хэрэгтэй байна.
Хэрэв та хамтран ажиллагчтайгаа санал зөрөлдөх, эсвэл шинэ боломжуудын талаар ярилцахаар болбол яриагаа уулзалт хэлбэрээр хийхийг зөвлөж байна. Энэ нь таны санаа бодлыг цахим шуудангаар дамжуулан буруугаар илэрхийлэгдэхээс болгоомжилно.
13. Хэрэв таны буруу бол залруул.
Цахим шуудандаа ямар нэг байдлаар буруу утга бүхий үг бичсэн бол шууд холбогдон уучлал гуйх хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд болох эрсдэлээс сэргийлнэ.
Эх сурвалж: Biznetwork.mn