Сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ

 Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталжээ.

УОК-ын Шуурхай штаб, цагдаагийн байгууллагаас уг журмыг СЕХ, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлэхээр ажиллаж байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэв.

Уг журамд нам эвсэл, нэр дэвшичгийн үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал,  Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг мөрдөх, танхимд цугласан иргэдийг 1.5 метрийн зайтай суулгах, уулзалтын хугацаа 2 цагаас ихгүй байх зэргийг заажээ. Мөн уулзалт хийж буй танхимд 30 минут тутамд ариутгал, агаарын солилцоо оруулах зэрэг нарийн зохицуулалт тусгасныг Ж.Амгалан хэллээ.

Тэрбээр, “Сумадад наадмын талбай буюу стадион бий. Эдгээр стадионд хорио цээрийн дэлэмийг чанд сахиж, сурталчилгаа хийх боломжийг нэр дэвшигчдэд олгохыг сумдын Онцгой комисст үүрэг болгосон. Цагдаагийн байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд хяналт тавих болно” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …