МАН-ын их хурал яг одоо эхлэх гэж байна

downloadМАН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болон Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг томилох хуралдаан 12:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна.

МАН-ын Их хурлын хуралдаан өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга М.Энхболдыг 91,65 хувийн саналаар намын даргаараа сонгосон билээ.

МАН-ын генсекийн тухайд Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах нар нэрээ дэвшүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Харин бага хурлын гишүүдийн тухайд өчигдрийн хуралдаанаас Бага хурал 310 гишүүнтэй байхаар тогтоосон байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …