Барак Обама “Үндэсний аюулгүй байдлын алба”-даа тагнахаа зогсоохыг үүрэгдэв

download (1)Эдуард Сноудений ачаар дэлхийн олон улс орнууд АНУ-ын “Үндэсний Аюулгүйн алба” /NSA/-ныхан цахим тагнуулын үйл ажиллагааг дэлхийн улс орнуудад явуулж энгийн иргэд төдийгүй улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн утасны яриа, цахим шуудан зэргийг тагнаж байсныг мэдэж авсан билээ.

Үүний улмаас АНУ-ын холбоотнууд тэднийг хүчтэй эсэргүүцэн, шүүмжилж ерөнхийлөгч Барак Обамагаас тайлбар сонсохыг хүсэж, эл тагнан турших ажиллагаагаа даруй зогсоохыг шаардах болсон билээ.

Тэгвэл Барак Обама Үндэсний аюулгүй байдлын албандаа НҮБ-ын удирдлагуудын эсрэг явуулж буй цахим тагнуулын үйл ажиллагаагаа зогсоох үүрэг даалгавар өгсөн байна. Гэвч NSA Б.Обамагийн өгсөн эл үүрэг нь зөвхөн Нью-Йоркт байрлах НҮБ-ын удирдлагуудыг тандаж туршихаа зогсоо эсвэл олон улс дахь дипломатуудын эсрэг явуулж буй тагнуулын ажиллагаагаа зогсоо гэсний аль нь болох нь тодорхойгүй байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд л Германы канцлер Ангела Меркелийн яриаг 2002 хүртэл чагнаж байсан нь тодорхой болсон билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …