Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх байсан.
Уг хэргийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 9.00 цагт хэлэлцэж өмгөөлөгчдийн хүсэлтээр 2020 оны 06 дугаар сарын 08-ыг хүртэл хойшлуулсан.
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдаан эхэлж, улсын яллагчийн зүгээс нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэхээр завсарласан бөгөөд татгалзсан татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа.