Кэйли Женнер, Кэни Уэст нар жил бүр Forbes-ийн хамгийн өндөр цалинтай алдартнуудын жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ удаа спортын одууд, түүний дотор Рожер Федерер, Кристиан Роналдо нар шилдэг 10-т жагсчээ.
Нэг: Forbes сэтгүүлээс долоо хоногийн өмнө Кэйли Женнерийн тэрбумтан гэсэн статусыг хүчингүй болгосон ч тэрбээр дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын шинэ жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Сүүлийн 12 сарын хугацаанд 590 сая долларын орлого олсон байна.
Хоёр: Дуучин Канье Уэст 170 сая долларын орлогоор хоёрдугаарт бичигджээ.
Гурав: Швейцарийн теннисчин Рожер Федерер 106.3 сая долларын орлоготой жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Дөрөв: Португалын Ювентус клубын хөлбөмбөгчин Кристиан Роналдо 105 сая долларын орлогоор жагсаалтад дөрөвдүгээр байрыг эзэллээ.
Тав: Аргентины хөлбөмбөгийн домогт Лионель Месси 104 сая долларын орлогоор тавдугаар байранд оржээ.
Зургаа: Жүжигчин, продюсер Тайлер Перри 97 сая долларын орлоготойгоор зургаадугаар байрт бичигдсэн байна.
Долоо: Хөлбөмбөгийн од Неймар 95.5 сая долларын орлогоор долоодугаарт жагсжээ.
Найм: Америкийн радио, телевизийн хөтлөгч, зохиолч Ховард Стерн 90 сая долларын орлогоор наймдугаар байрыг эзэлжээ.
Ес: Сагсан бөмбөгийн од, алдарт ЛеБрон Жеймс 88.2 сая долларын орлоготой жагсаалтын есдүгээрт бичигджээ.
Арав: Жагсаалтын сүүл мушгиж холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон 87.5 сая долларын орлоготойгоор аравдугаар байрыг эзэлжээ.
Эх сурвалж: FORBES