Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Клагема Мотланте Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тэрбээр өнөөдөр 18.30 цагт Монголд ирэх бөгөөд айлчлал албан ёсоор маргааш эхлэх ажээ.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд димломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал нь анхны дээд төвшний айлчлал болж байгаагаараа онцлог аж.
Айлчлалын хөтөлбөр:
10 дугаар сарын 30, Лхагва
- 18.30 Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нислэгээр ирнэ
10 дугаар сарын 31, Пүрэв
- 10.00 Албан ёсоор угтах ёслол болно (Чингисийн талбайд)
- 10.10 Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ (Чингисийн хөшөөний өмнө)
- 10.12 ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна (Төрийн ордны Баганат танхимд) УЛААН
- 10.15 Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар ёслолын уулзалт хийнэ (Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд) УЛААН
- 10.30 Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийнэ (Төрийн ордны хэлэлцээний А танхимд эсвэл уулзалтын Б танхимд)
- 11.30 Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ (Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд)
- 12:00 Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзана (Төрийн ордонд УИХ-ын даргын албан ажлын танхимд)
- 15.30 Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантед бараалхана (“Блю Скай” зочид буудал)
11 дүгээр сарын 1, Баасан
- 10.00 Уул уурхайн сайд Д.Ганхуяг ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотлантед бараалхана (“Блю Скай” зочид буудал)
- 12.00 ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана (Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд) УЛААН
- 17:20 Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай үүргийн нислэгээр буцна