МАН өнөөдөр Бага хурлын гишүүдээ зарлана

images (2)МАН-ын XXVII Их хурал нийт дөрвөн өдрийн турш хуралдаад байгаа билээ. Өнөөдөр тус их хурал дахин үргэлжлэх бөгөөд үүгээр Бага хурлын 310 гишүүн, Хяналтын ерөнхий хорооны 15 хүртэлх гишүүдийг сонгох саналын дүнг эцсийн байдлаар танилцуулах аж.

Өчигдөр СТӨ-нд үүр цайтал хуралдсан хуралдаанаар Бага хуралд 400 гаруй гишүүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд Их хурлын гишүүд Бага хурлын 310 гишүүн, Хяналтын ерөнхий хорооны 15 хүртэлх гишүүдийг сонгох саналаа өгч, тооллогын комисс саналын дүнг нэгтгэснээр хуралдааныг өндөрлүүлжээ.

Өнөөдрийн Их хурлаас шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурлын анхдугаар хуралдааны товыг зарласнаар Бага хурал намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …