Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр зарим төрийн байгууллагууд ажилтнуудынхаа сүүлийн хоёр сарын цалинг санхүүжилтгүйн улмаас олгоогүй байгаа гэнэ. Тухайлбал, Уул уурхайн яам , Эрдэнэс оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Мон атом, Монгол шуудан, Эрдэнэс МЖЛ гэх зэрэг байгууллагууд энд хамаарч байгаа юм. Энэ асуудлын хүрээнд ажилтнууддаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч болохгүй гэсэн үүрэг дээрээс өгсөн байна. Ийнхүү төрийн байгууллагууд цалингаа тавихгүй байгаагийн гол шалтгаан нь төрийн “данс” улайж, төр төсөв мөнгөний хямралд орж байгаатай холбоотой гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.
Цалингаа хүлээсэн төрийн албан хаагчид горьдлого тавин өдөр бүр банкны АТМ машинуудад банкны картаа “нимгэртэл” зурж байгаа сурагтай.
Ц.Мөнх