УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ”Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй онцгой дэглэмтэй үед Монголын ард түмэн Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн санал хураалтаа өгч байна гэдгийг онцолсон. Мөн сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард түмэндээ уриалсан юм.

Монголын ард түмэн, нийт сонгогчид Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутгасан, маскаа зүүсэн, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтайгаар саналаа өгч байна. Иргэд сонгогчдоо хууль бус үйл ажиллагаатай тэмцэж, нийтээрээ зөв шударга сонгуулийн төлөө нэгдэн хуулиа чанд сахин биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг мөн сануулав.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …