“The Hu” хамтлагийн “Нэг сэтгэл, нэг итгэлээр” хандивын тоглолт энэ сарын 28-нд болно

“The Hu” хамтлаг цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөх хандивын тоглолтыг энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч түр хойшлуулаад байсан билээ. Тэгвэл УОК-т хандив өргөх тоглолтыг энэ сарын 28-нд “White Rock Center”-т зохион байгуулахаар болжээ.

“COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна.

МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн хандивын тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …