Шинэ эвсэл УИХ-д нэг ч суудал авч чадаагүй тул тус эвслийн дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийж хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ.
ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн 230 мянган сонгогчдоо талархаж байна. Санал өгөөгүй иргэдийнхээ итгэлийг авахын тулд улам хичээж ажиллана. Миний бие БЗД-ийн 23-р тойрогт нэр дэвшсэн надад 20 гаруй мянган хүн саналаа өглөө. Гурван мандаттай тойрог, харамсалтай нь дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга бас Чингэлтэй дүүрэгт дөрөвт орсон. Л.Болд дарга мөн Хан-Уул дүүрэгт амжилттай оролцлоо. Харамсалтай нь Шинэ эвсэл УИХ-д нэг ч мандат авч чадсангүй. Бид илүү их ажиллах шаардлага тулгарч байна гэдэг дүгнэлтийг иргэд өгч байна. Шинэ эвсэл суудал авч чадаагүй тул Шинэ эвслийн даргын үүрэгт ажил болоод намын даргын суудлаа өгч байна” гэлээ.