Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-2 төсөлтэй хамтран 2013 оны 10 сарын 28-31-ний өдрүүдэд дүүргийн 19 хорооны 200 гаруй иргэдэд Орон нутгийн хөгжлийн сангийн талаар сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтаар Орон нутгийн хөгжлийн сангийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтын талаар иргэдэд мэдлэг олгож, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийж хэрэгжүүлж буй ажлын явц, 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдээс ирүүлсэн урьдчилсан жагсаалтыг танилцуулсан байна.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газраас бэлтгэн гаргасан “Орон нутгийн хөгжлийн сан” гарын авлагыг иргэд, олон нийтэд сурталчлан, тараажээ.