Монгол улсыг төлөөлөн Украины “СТБ” телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байгаа монгол лам М.Мягмаржав одоогийн байдлаар хоёр шатыг амжилттай даваад байна. Эхний даалгаварт “Хүүхдийн зургийг хараад таван минутын дотор эцэг эхийнх нь тухай ярих болон алдарт тогооч, телевизийн хөтлөгч Эктор Хименес-Браво-гийн хэн ч мэдэхгүй нууцаас нь” ярих даалгаварыг хамгийн сайн гүйцэтгэсэн оролцогчоор М.Мягмаржав шалгасан юм.
Эктор Хименес-Браво “Хэнд ч ярьж байгаагүй зүйлүүдийг маань зөн билэгтнүүд тоочоод эхлэнгүүт үнэхээр шоконд орсон. Миний бодлоор М.Мягмаржав хамгийн сайн нь байлаа” гэж үнэлжээ. Эхний даваанд Латвийн бөө Одина хасагджээ. Харин нэвтрүүлгийн 2-р шат энэ сарын 27-нд явагдсан юм. 2-р шатанд зөн билэгтнүүд химийн хортой тарвас олох, Киев хотод нас барсан охины үхлийн шалтгааныг тайлж, амьдралынх нь сүүлийн мөчийг ярих байсан билээ. Энэхүү даалгаварыг 11 зөн билэгтнээс тав нь үнэр, амтгүй нитраттай тарвасыг олж чаджээ. Энэ үеийн шилдэг оролцогчоор Украины далдыг харагч Иван Дрыгало тодорч, Шведийн зөнч Илва Троллстьерна хасагдсан байна. Тус тэмцээнд оролцож байгаа Монгол лам М.Мягмаржав одоогийн байдлаар хоёр шатыг амжилттай даваад байна.