МАН-ын VII-р Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 189 гишүүнтэйгээр эхэлж 87,5 хувийн ирцтэйгээр болж өндөрлөлөө .
Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдаж явууллаа.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу УИХ-д олонх болсон МАН Ерөнхий сайдаа сонгох намынхаа бага хурлыг зохион байгуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ.
Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар яг одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар мэдээлэл хийж байна.