Наадмын тасалбар, автомашины зөвшөөрөл худалдаанд гарахгүй

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр  иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй.

Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах “түр журам”-ыг баталсан юм. Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар болон наадмын талбай руу нэвтрэхэд олгодог автомашины зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй юм. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

​Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 …