Ажилчдаа амжилттай удирдах зөвлөмжүүд

Хамтран ажиллах гэдэг нь орчин үеийн бизнесийн чухал асуудлуудын нэг байдаг. Старт ап байгууллагын хувьд зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэхийн хирээр бүтэц, албан тушаалын тоо нэмэгдэж байдаг. Иймд байгууллагын өсөлтөд нь дотоод уур амьсгал нэлээдгүй нөлөө үзүүлдэг.

Ажлын байрны хамтын соёлыг төлөвшүүлж чадсан байгууллагын ажилчид илүү бүтээлч шийдэл гаргадаг гэж үздэг.

  • Зорилгоо тодорхойл

Багийн одоогийн болон ирээдүйн зорилгыг тодорхой тусгасан календарьчилсан төлөвлөгөөг гаргах, ингэснээр бүх гишүүд тодорхой байр суурьтай байх ба төлөвлөгөөний дагуу ажиллан зорилгодоо хүрэхээр тэмүүлэх сэдлийг төрүүлдэг. Ажилтан тус бүрийн төлөвлөгөөний биелэлтийг онцлон урамшуулахын оронд баг, хамт олны үр дүнд тулгуурлан  урамшуулах нь дотоод уур амьсгалыг эерэг болгодог.

  • Бүтээлч орчныг бүрдүүлэх

Ажилчид эрсдэлээс эмээн бүтээлч санаагаа олон нийтэд танилцуулахгүй байх явдал ихээхэн тохиолддог. Үүнийг шийдэх олон арга байдгийн нэг нь хэвшмэл хурлаас татгалзан чөлөөт уулзалтыг зохион байгуулах байдаг. Энэ л үеэр ажилчид санаа зовохгүйгээр саналаа илэрхийлж чаддаг.

  • Эв нэгдлийг бий болгох

Бүгдэд ижил тэгш хандсанаар ажилчид илүү сэтгэл ханамжтай байх ба төлөвлөгөөт ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, амжилттай ажиллахад нөлөөлөх болно.

  • Санаагаа төсөөлөх

Ажилчиддаа шинээр хийгдэх гэж буй төслийн талаарх ойлголтыг өгөхийн тулд тэдний төсөөлөн бодох чадварыг ашиглаж болно. Төслийн төлөвлөгөөнөөс эхлээд дуусах хүртэл бүх өрнөл, өнгө төрх, гадаад хүчин зүйлээс шалтгаалан гарч болох бэрхшээлүүдийг ч орхилгүй төсөөлөн бодох хэрэгтэй. Ингэснээр дараагийн алхмаа хийхэд илүү хялбар болно.

  • Саадгүй харилцааг бий болгох

Имэйл, утас, мессеж гэх мэт харилцааны олон сувгийг ашиглах нь эцсийн дүнд амжилттай хамтын ажиллагаанд саат тотгор учруулж болзошгүй. Хоорондын мэдээлэл солилцох нэгдсэн нэг сувагтай байх нь илүү үр дүнтэй байдаг.         

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …