Жэки Чан гамшигт өртөгсдөд тусалж байна

Jackie-Chan-C-Hong-Kong-movie-star-1796817  Хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулах гэсэн тууштай хүсэлтэй Холливудын нэрт жүжигчин Жэки Чан өнгөрөгч дөрөвдүгээр сард Хятадын Сичуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас орон гэрээ алдсан хүмүүст тусалж буй гэнэ. Сичуанд нүүрлэсэн энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 196 хүн амиа алдаж 11 мянга гаруй хүн бэртэж гэмтэн, олон мянган айл өрх орон гэргүй болсон аж.

Дээрх нөхцөл байдалтай уялдан нэрт жүжигчин өөрийн сангаасаа гурван сая юанийн тусламжийг одоогоор орон гэргүй иргэдэд хандивласан байна. Жэки Чан энэхүү хандиваа ялангуяа газар хөдлөлтийн үеэр орон гэргүй болсон хүмүүст дахин байшин барьж өгөхөд зориулах төдийгүй нэрт жүжигчний ойр дотны найзууд ч түүний хүмүүнлэгийн үйлст нэгдэж байшин барихад эд материалын тусламж үзүүлж байгаа гэнэ. 
 
Эх сурвалжуудын мэдээлснээр Жэки Чаны тусламжийн ачаар газар хөдлөлтөөр орон гэргүй болсон иргэд ойролцоогоор гурван сарын дараа эхнээсээ шинэ байшинд орж эхлэх бололтой. 
Эх сурвалж: үргэлж.ком

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …