Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар түүнийг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь итгэл хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд онцоллоо.

Түүнчлэн парламент дахь сөрөг хүчинд хүндэтгэлтэй хандаж, гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …