Соёлын сайдаар С.Чулуун ажиллана

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулсан.  Энэ удаагийн Засгийн газрын бүтцийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир спортын улсын хороо болж өөрчлөгдсөн.

Тэгвэл Соёлын сайдаар С.Чулуун томилогдож тангараг өргөснийхөө дараа үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар томилогдох Сампилдондовын Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Шинжлэх ухааны доктор зэрэгтэй, академич цолтой. 

1999-2001 оны Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимд багш,  2006-2009 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд Дэд захирал, 2009-2010 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд эрдэмтэн, нарийн бичгийн дарга, 2010-2015 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …