Энэ сарын 06-ний өдөр Тайванийн Тайпэй хотын амьтны хүрээлэнгийн Юаньзи нэртэй аварга хулсны баавгай 7 нас хүрч, төрсөн өдрийг нь тэмдэглэжээ.
Сонирхуулахад аварга хулсны баавгай нь 1.2-1.5м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь эмээсээ 10-20% том биетэй. Хөл, дал мөр, чих, нүдний эргэн тойронд хар, биеийн үлдсэн хэсэг нь цагаан үстэй. Бусад баавгайн адил хойд хөл дээрээ босож зогсож чадахгүй боловч сайн сэлж, авирч чаддаг. Өдөрт 9-14кг шинэхэн хулсаар хооллоно.
Аварга хулсны баавгай нь төрөхдөө бага зэргийн үстэй, ягаандуу өнгөтэй ба хөл, чих, нүдний орчмоор хар толботой байна. 9 сар гаруй болоод илүү их үс ургадаг. Хүрээлэнд тэжээсэн хулсны баавгай нь 25-30 насалдаг ажээ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг