Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тамгаа гардаж авлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар нар байлцав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол төрийн туршлагатай, дархан улс төрчөөс ажил хүлээн авч, өндөр хариуцлага оногдож байна” гэдгийг онцлоод ирэх 4 жилийн хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хууль зүйн салбарыг шинэ шатанд гаргахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …