Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден “Америкийн ТТГ-ын тусгай албадуудын үйл ажиллагаатай холбоотой баримт мэдээллүүд нь нийгэмд ашиг тустай байх бөгөөд хүмүүсийг тагнан чагнах үйл ажиллагаанаас хууль ёсоор эрчимтэй хамгаалахад хүргэнэ” хэмээсэн эрх чөлөөний тунхаг бичжээ. Түүний бичсэн жижигхэн текстийг Ням гаригт “Шпигель” Сноудены зохиогчийн хоёрдахь материал хэмээн нийтэлсэн байна.
Түүний бичсэн “Эрх чөлөөний төлөө тунхаг бичиг” хэмээн нэрлэгдсэн текстэд “Хүмүүс нийгэмд чухал ач холбогдолтой мэдээллийн асуудлыг дарахын эсрэг тэмцэх ёстой. Үнэнийг хэлсэн хүн гэмт хэрэгтэн биш” хэмээжээ.