Дэлхий нийтээр хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед ямар ч хичээл, спорт үйл ажиллагаа, дугуйлангүй хүүхдүүд гэртээ байсаар. Гэхдээ энэ нь тэд уйдаж байгаа гэсэн үг биш ажээ.
Жишээ нь 14 настай Макейр Эверетт болон түүний 9 настай дүү Камден нарыг авч үзье. Тэд хамтдаа ах, эгч, гэр бүлийнхнийхээ амьдралыг хөгжилтэй байлгаж гэрэлтүүлэх өвөрмөц аргыг олжээ. Хорио цээрийн дэглэм эхэлснээс хойш Макейр явган хүний зам дээр өнгө өнгийн шохойгоор төсөөллийн ертөнцөө бүтээлчээр зурж харин дүү нь эгчийнхээ зурсан зургаар дэлхийгээр, мөн цаг хугацаагаар аялж, хөгжилтэй зураг даруулж байв. Иллинойс мужийн Либертивилл дэх тэдний хөрш нь тэдний 100 гаруй уран бүтээлийн гэрч болжээ. Тэд цаашид ч үргэлжлүүлэн зурсаар байх болно гэж хэлсэн байна.
“Дүү маань энэ санааг гаргасан. Хорио цээрийн үед ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм байна гэж би бодсон” гэж Макейр хэлжээ. “Анх би шохойгоор бөмбөлөг зурсны дараа дүү маань зурган дээр зогссон. Тэр хөгжилтэй байсан тул дахиад зурсан. 15 өдөр дараалан зурсны дараа өөртөө 100 өдөр үргэлжлүүлэх болно гэж зорилго тавьсан” гэж Макейр хэлсэн бөгөөд тэдний энэхүү төсөл нь үргэлжилсээр байна.
Макейр долоодугаар сарын 4-ний өдөр 100 өдөр дараалан зурах зорилгоо биелүүлсэн аж. “Миний зурж байгаа зурагууд хүмүүст аз жаргал бэлэглэж байна гэж хэлсэн учир би бусдад баяр баяслыг түгээхээр өдөр бүр зурж байгаа. Хүмүүст таалагдаж байгаадаа баяртай байна” гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: www.boredpanda.com