Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа.

Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …