УИХ-ын дарга Г.Занданшатар газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Өчигдөр (2020.07.20) Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ.  Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж.

Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц рүү шилжүүлэх, цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярьж байна.

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирж ажиллах мэргэжилтнүүд саатсан нь бүтээн байгуулалтын ажилд саатал учруулж болзошгүй байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг ярилаа.

Тус үйлдвэрийн дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.  
УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар ажиллаж байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …