Дэлхий дахины хорио цээрийн дэглэм нь гэрэл зурагчдын хувьд нэгэн сорилтыг бий болгож байна. Ялангуяа аялалын гэрэл зурагчид хаашаа ч явах боломжгүй болсон учир шинэ санаагаа уралдуулсаар.
Гэрэл зурагчин, аялагч Александра болон Серж Сиро нар влогтоо нэгэн сонирхолтой аялалын гэрэл зургуудаа нийтэлжээ. Тэд влогтоо “Бид хаашаа хаашаа ч аялах боломжгүй болсон байна гэдгийг хагас жилийн дараа ухаарлаа. Гэхдээ бид өөдрөг үзэлтэй хэвээр.” гэжээ.
Аялах боломжгүй болсон гэрэл зурагчид “Хэрвээ бид жижигхэн болчихвол амьдарч буй орчин, гэр, өрөө тасалгаа маань асар том үл мэдэгдэх ертөнц байх болов уу” гэж сэтгээд өөрсдийгөө жижигхэн болгож гэртээ аялсан байна. Ийнхүү тэд адал явдалт аялалын цувралаа нийтэлж эхэлжээ.