УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг /2020.07.27/ Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай уулзаж, санал болон үүрэг чиглэл өглөө.
Цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах чухал байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг уулзалтын эхэнд онцоллоо.
Иймээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ковид19-ийн хорио цээрийн үед хэрхэн ажиллуулах тухай санал солилцсон юм. Тухайлбал, Гэр хорооллын дэд бүтцийн ажилд тухайн дүүрэг хороодын ажилгүй байгаа иргэдийг сургалтад хамруулж, мэргэшүүлж ажиллуулах боломж байгааг хэллээ.
Иймээс МСҮТ-ийг халдваргүйжүүлэлт, дэглэмийг барьж хагас өдрөөр хичээллүүлэх зэрэг асуудлаар УОК-т ямар санал өгөх, мөн удахгүй ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбоотойгоор шаардлагатай төсөв хөрөнгө болон бусад зүйлийг судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Боловсролын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дунд МСҮТ-ийн үйл ажиллагаа хаягдахгүй ёсгүй, хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг салбарын сайдад санууллаа. Цаашид нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ-ийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэхэд онцгой анхааран ажиллах болно гэдгээ хэллээ. Мөн ойрын үед тус салбарын багш ажилчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонсохоор боллоо.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг сургах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн стандартуудыг бий болгох зэрэг асуудлууд байгааг дурдлаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хүрээнд ЗГ-ын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ Байнгын хорооны дарга уулзалтын төгсгөлд онцоллоо.