УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэллээ.
АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлгийн хуралдаан “Г” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус тус хуралдаж байна.
Байнгын хороодын хуралдаан:
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болно.
Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн өрөөнд 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай,
Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хуралдаанаар:
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай,
Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай,
Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэнэ.