Шивээс хэзээ ч хэв маягаа алдаж, хоцрогдохгүй. Зарим тохиолдолд бие дээрх дутагдлаа дарах, арилгах зорилгоор шивээс хийлгэдэг бол зарим нь жинхэнэ урлагийн бүтээлийг бие дээрээ туурвисан байдаг.
Зарим шивээс эзэндээ азгүйдлийг дуудсан гэж үздэг учир арилгах, дээр нь өөр шивээс хийлгэх зэргээр нуудаг байна. Хэд хэдэн алдартан ” азгүйдэл ” өгч байсан гэж хэлж байжээ. Эдгээр үйл явдлууд бидний төсөөлж байгаагаас ч илүү олон удаа тохиолддог бөгөөд зарим алдартнууд энэ нөхцөл байдлыг нэг бус удаа даван туулах шаардлагатай болсон байдаг.
Bright Side сэтгүүлээс шивээснийхээ зарим хэсгийг өнгөлөн далдалсан эсвэл арилгасан алдартнуудын талаар судалгаа хийсэн ажээ.
Ингээд зарим алдартнуудын шивээсний түүхтэй танилцана уу.
Эва Лонгориа
Эва Лонгориа салсан нөхөр, сагсан бөмбөгчин Тони Паркертэй холбоотой хэд хэдэн шивээс хийлгэж байжээ . Эхнийх нь хүзүүндээ байсан бөгөөд энэ нь тоглогч NBA-гийн Сан Антонио Спэрс багт тоглож байхдаа өмссөн өмсгөл дээрх дугаарыг шивсэн байв. Түүний хамгийн тод, ил харагддаг байсан шивээс бол тэдний хуримын огноо, “2007 оны 7 дугаар сарын 7” байсан юм. Хуримын огноог ромбо тоогоор (VII-VII-MMVII) илэрхийлсэн байжээ. Түүний баруун бугуйн дээрхи энэхүү шивээс нь тэднийг салсны дараа арилсан байв.
Румер Уиллис
Жүжигчин Деми Мур болон Брюс Уиллис нарын охин Румер Уиллисын зүүн гар дээр арслан шивээстэй байсан бол хэсэг хугацааны дараа арилгасан байна. Тэрбээр хэлэхдээ “Шивээс надад таалагдахгүй байсан учир би зүгээр л арилгахыг хүссэн” гэжээ.
Хайди Клум
Хайди Клум нь хөгжмийн зохиолч Семалтай гэрлэж байхдаа нөхрийнхөө нэрийг баруун гарны шуундаа шивж, түүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлдэг байсан бол гэрлэлтээ цуцлуулсны дараа арилгажээ.
Калей Куоко
Big Bang Theory кинонд тоглож алдар хүндийн оргилд хүрснийхээ дараа Пенни Райан Хийттэй хуримлаж, хуримынхаа өдрийг ар нуруундаа шивүүлж байжээ. Гэвч тэд удалгүй салсан бөгөөд дараа нь эрвээхий хэлбэрт өөр дүрст шивээсээр хуучин шивээсээ даржээ.
Келли Осборн
Алдарт дуучин Оззи Осборны охин Келли Осборн биеийнхээ 15 шивээсийг арилгаж байгаагаа нэгэн ТВ шоуны үеэр хэлсэн байна. Тэрбээр лазерын эмчилгээ хийлгэхэд маш хүнд хэцүү байсан гэдгийг өөрийн инстаграм хуудсандаа хуваалцжээ.
Меган Фокс
Меган Фокс нь жүжигчин Мэрилин Монрог хүндэтгэсэн шивээсээ бүрмөсөн арилгахаар шийджээ. Түүний шийдвэрийн шалтгаан юу байв гэдэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаг дэвшүүлсэн байна. Зарим хэвлэлээр тус шивээс нь Меганы амьдралд сөрөг энерги татдаг байсан гэжээ.
Дениз Ричардс
Жүжигчин Дениз Ричардс нь Чарли Шинтэй гэрлэж байсан бөгөөд тэд бие биенийхээ нэрийг шагайндаа шивж байжээ. Гэсэн хэдий ч 4 жилийн дараа тэдний гэрлэлт төгсөж шивээсээ өөр шивээсээр дарсан байна.
Парис Хилтоны экс нөхөр
Жүжигчин Зилка Парис Хилтонтой сүй тавьж байв. Тэд бие биедээ мөнхийн хайрыг тангарагласан бөгөөд тэр амласнаа гар дээрээ шивээсээр биелүүлэхээр шийджээ. Харамсалтай нь тэдний харилцаа удалгүй төгсгөл болсон юм. Зилка түүний нэрийг горилла сармагчны дүр төрхөөр бүрхжээ.
Бэлтгэсэн Б.Нямзул