Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. АЙМАГ НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН тухай хуулийн дагуу намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ.

Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа,  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ.

Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …