Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд “Уугуул эмэгтэй”-ийн дүрийг бүтээсэн Баярсайханы Ганчимэгийг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна.
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short film), “Intelligence” зэрэг Холливудын томоохон кинонуудад дүрээ мөнхлөөд амжсан юм.
Түүнчлэн тэрбээр кинонд тоглохоос гадна “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлийн зураг авалтад оролцож загварын ертөнцөд ч өөрийн орон зайгаа бий болгожээ.
“Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна.