“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2020.08.25) хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах засаглалын зорилгын хүрээнд хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, авлигагүй засаглалыг төлөвшүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, хүн нийгмийн амар тайван байдлыг бүрдүүлэх, хууль сахиулах байгууллагын хөгжлийг бэхжүүлэх чиглэлд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүнгийн талаар гишүүд хэлэлцсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.

Ингээд Б.Энхбаяр, С.Бямбацогт, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нарын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …