Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив

 Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав.

Улсын Их Хурлын гишүүн  Ё.Баатарбилэгийн гаргасан “ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хөрөнгө оруулалтын санхүүжих төсвөөс 8.8 тэрбум төгрөгийг бууруулж Боловсролын зээлийн сангийн урсгал зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна.

Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжив.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хангамж, бараа материалын зардал болон эд хогшил, урсгал засварын зардлаас 2.5 тэрбум төгрөгийн хасаж хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч мөн Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Төсвийн байнгын хорооны дэмжээгүй уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 29 нь дэмжлээ. 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …