Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалган тогтоох шалгалт үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгуудад ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авсан бол 11 дүгээр сарын 6-аас 8-ны өдрүүдэд нийслэлийн бүх дүүргүүдэд ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авхаар болсон.
Энэхүү шалгалтыг шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор шинээр батлагдсан багц хуулиуд болон УЕПГ-аас гаргасан удирдамжийн бичиг баримтыг прокурорууд хэрхэн мэдэж хэрэгжүүлж байгаа. Мөн түүнчлэн эрхзүйн бодлогыг хэрхэн бодож байгаа чадварыг сорилоор шалгахаас гадна ажил хэргийн сэдвээр ярилцлага хийж, прокуророос гаргадаг эрх зүйн бичиг баримт болох тогтоол, даалгавар, шаардлага зэргийг хэрхэн боловсруулж байгаа чадварыг шалгах юм байна. Мөн өнгөрсөн 3 жилд хийсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх ажээ.
Шалгалтын ажлын хэсэг улсын хэмжээнд шалгалтад хамрагдсан нийт прокуроруудын шалгалтын дүнг энэ сарын дундуур нэгтгэн дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж гаргах ажээ.