Хятадын “Шэньхуа групп” ирэх 20 жилд “Тавантолгой”-н ай савд нүүрс олборлодог гурван компаниас нэг тэрбум тонн нүүрс экспортлохоор хэлэлцээ хийжээ.
“Эрдэнэс Тавантолгой” хувь нийлүүлсэн компани, “Монголиан Майнинг” корпораци болон “Тавантолгой” хувь нийлүүлсэн компани “Шэньхуа”-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь мэдэгдлээ. Компаниудыг нийлүүлэх нүүрс одоогийн ханшаар 50 тэрбум доллар хүрэх боломжтой гэнэ.
Уг баримт бичиг нь 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Тавантолгой”-н ай савд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг урт хугацааны худалдан авагчаар хангаж байгаа ба ирэх 20 жилд нэг тэрбум тонн нүүрс тээвэрлэнэ гэдэг нь жилд дунджаар 50 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн үг. Энэ нь тус гурван компанийн энэ онд экспортлох нүүрснээс 18 сая тонноор буюу гурав дахин их хэмжээ юм байна.