Монгол, Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив.

50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм.

Энэ хөрөнгөөр:

–  Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих

–  Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх

–  Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах

–  Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай тоноглол бүхий автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ.

Зээлийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг байгуулах төслийг хэрэгжүүлж дууссан байна.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …