Монгол Хайкин клубын Ерөнхийлөгч, уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Баярсайхан уулын спортын нэгэн шинэ амжилтыг тогтоогоод иржээ. Тэрээр 9 сарын 25-аас 10 сарын 2-ны дотор буюу 8 хоногийн хугацаанд Гималайн нурууны 8012 -ийн өндөр Шишапангма оргил, 8201 метрийн өндөр Чо Оюу оргилд тус тус гарчээ. Ийн 8 хоногийн хугацаанд 8000 дээш хоёр оргилд гарсан нь Монголын төдийгүй дэлхийн уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоогдсон юм байна. Түүнийг ийнхүү дэлхийн хэмжээний амжилт тогтоон авиралт хийхэд Ерөнхийн ивээн тэтгэгчээр Sunday group, Ядамын Жанцангийн нэрэмжит ”Сутайн бор” уулын клуб тус тус ивээн тэтгэж оролцуулсан байна. Тэрээр хэвлэл мэдээлийнхэнд зориулан өөрийн авиралтын талаарх мэдээллийг өнөөдөр RAMADA зочид буудалд хийсэн бөгөөд түүний авиралтыг удирдан гарсан Nyam Gombu Sherpa -тай онлайнаар шууд холбогдон асуулт асууж, мэдээлэл солилцож байснаараа шинэлэг болсон юм.
Монгол хүн уулын спортоор хичээллэвэл ямар амжилтанд хүрч болохыг илтгэсэн нэгэн жишээг уулын спортын ОУХМ Л.Баярсайхан харууллаа гэж хэлж болохоор байгаа юм.