Хятадын Чүнчин хотын Цяньжян нь далайн түвшнээс 1500 метрийн өндөрт байрлах ба нарны хурц тусгалтай уулархаг газар юм. Тухайн орон нутгийн захиргаа 2017 онд тендер зарлан 800 сая юаний хөрөнгө оруулалтаар 1831,29 мү /1га=15 мү/ газарт 300000 ширхэг нарны гэрэл хураах хавтан суурлуулж, цахилгаан станц байгуулжээ. Тус төсөлд дөрвөн тосгон хамрагдсан байна. Цахилгаан станц нь жил дунджаар 100 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ажээ. Энэ нь уулархаг тосгоны иргэдэд орлогын эх үүсвэр болсон бөгөөд нарны эрчим хүчийг ашигтай зарцуулсан сайн төсөл болсон байна.
Эх сурвалж: CCTV