Анжелина Жоли бол загварын жинхэнэ бэлгэ тэмдэг юм. Тэр богино үстэй, савхин хүрэм өмссөн охиноос 6 хүүхэдтэй, даашинзтай дэгжин ээж болтлоо хол замыг туулсан. Дэлхий нийтээрээ түүнийг шүтэн биширдэг бөгөөд түүнээс суралцах зүйл ч их юм.
Залуухан Анжелина бол содон, шинэлэг загварыг тэргүүлэгч байв. Түүний богино хүрэн үсийг хар даа. Энэ үс засалт нь тухайн үедээ тренд болсон билээ.
1990-ээд оны сүүлчээр Анжелина эмэгтэйлэг төрхтэй загваруудыг туршиж үзэхээр шийджээ. Үсээ улаанаар будаж, Мэрилин Монро маягийн үстэй болж байв. Түүний энэ үс засалт эь хацар болон эрүүг нь тодотгож харагдуулдаг.
1999 онд Анжелина Холливудын хамгийн алдартай шаргал үст байсан гэж хэлж болно.
2000 онд Жоли муу охины төрхөндөө эргэж ирэв. Энэ нь өөрөөсөө 20 насаар ах дүү Билли Боб Торнтонтой гэрлэсэнтэй холбоотой байв. Хуриман дээрээ тэд өмд, подволк өмссөн байсан. Тэр үсээ бараан өнгөөр будаж, дахин арьсан хувцас өмсөж эхлэв.
2000 онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Анжелина урт хар үстэй, урт хар даашинз өмссөн байсан нь Мортица Аддамстай тун төстэй харагдуулж байв. Дашрамд хэлэхэд, энэ бол 2000 оны үеийн хамгийн алдартай даашинзуудын нэг юм.
Жилийн дараа Жолигийн төрөлх үс эргэн ирж, тэр 10 насаар залуу харагдах болов.
Гэхдээ Анжелина “тэрслүү” үеээ бүрэн мартаагүй. Богино топ, богино суудалтай өмд өмсөж, хумсаа урт ургуулж тэр нь 2000 оны тренд болов. Магадгүй тэр бүх зүйлийг энгийн байлгахыг хүсдэг учраас хэтэрхий олон зүйл хэрэглэхийг хүсдэггүй биз.
2001 оноос жүжигчин бүсгүй дэгжин даашинз өмсөж эхлэв.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэр улам бүр гоёмсог болсоор байв.
Мэдээжийн хэрэг тэр хайртай хар өнгө болон арьсан эдлэлээ бүрэн орхиж чадахгүй байв. Юу ч өмссөн тэр гайхалтай харагдаж байна.
Анжелина урт даашинзанд дуртай бөгөөд богино даашинз тэр бүр өмсдөггүй. Тэр тусмаа улаан хивсэн дээр алхахдаа өмсдөггүй. Нэг удаа тэр улаан хивсэн дээгүүр богино даашинзтай алхсан юм. Тэр үнэхээр гайхалтай харагдаж байсан.
Барын эрээн хувцас хэнд ч сайхан харагддаггүй гэдэг боловч Жоли энэ санааг буруу гэдгийг баталж байсан.
2005 онд тэр илүү нарийн хувцас өмсөж эхлэв. Мөн тэр үед Брэд Питтэй харилцаагаа Ноён & Хатагтай Смит киногоор эхэлж байв. Та санамсаргүй тохиолдлуудад итгэдэг үү?
Тэд харилцаагаа эхэлсний дараа Жоли даашинз гэхээсээ илүү костюм өмсөж эхэлсэн.
2000-аад оны эхээр Лара Крофт хэлэхдээ: Tomb Raider киноны зураг авалтын үеэр Анжелина Камбож руу явахдаа тухайн улсын ядуу, буурай байгаад маш их цочирдсон байв. Тэр буяны үйл ажиллагаагаа тэндээс эхлүүлж, сайн санааны элч болж, 2005 онд Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд уригдсан.
Жоли жирэмсэн байхдаа ч гэсэн олон орны хүмүүст туслахаар дэлхийн өнцөг булан бүрт аялж байжээ. Энэ үед түүний хувцас илүү ажил хэрэгч болжээ.
Тэр жирэмсэн байхдаа улаан хивсэн дээр маш үзэсгэлэнтэй, урт даашинз өмссөн юм.
Жолигийн баримталдаг хамгийн чухал зарчмуудын нэг бол зохистой байдал юм. Тэр Пакистаны гудамжинд юу өмсөж, албан ёсны хүлээн авалтад хэрхэн хувцаслахаа мэдэрсэн.
Жоли бас нэг хөлөө харуулсан даашинзанд дуртай.
Жүжигчин бүсгүй дүрүүдийнхээ дүр төрхийг бодит амьдрал дээр туршиж үзэх дуртай. 2010 онд Жолигийн дур булаам байдлын цохилт болсон Солт гарав. Тэр энэ үсний засалтандаа дуртай байсан бөгөөд хэсэг хугацаанд энэ үсээрээ гоёсон.
Тэрбээр ерөнхий дүр төрхийг илэрхийлэх хувцас өмсөхийг илүүд үздэг. Гэхдээ заримдаа түүний хувцаслалтанд үл хамаарах зүйлүүд байдаг. Жишээлбэл урт цэнхэр даашинз эсвэл шар өнгийн оруулгатай коктейлийн даашинз.
Гэхдээ өдөр тутмын амьдралдаа тэр тайтгарал, энгийн байдлыг илүүд үздэг.
Жүжигчин бүсгүй өөрийн стилийг олон янзаар туршиж үзсээр. Maleficent: Evil of Evil киноны нээлтийн дараа тэр чамин цэцэг шиг харагдах даашинз, цамцтай болжээ.
Анжелина Жоли ярилцлага бүртээ “энэ амьдралд минь байгаа хамгийн чухал үүрэг бол эх хүний үүрэг” гэж олон удаа хэлсэн байдаг. Тэр өдөр тутмын амьдралдаа эгэл жирийн ээж хэвээрээ.
Тэр энэ цаг үеийн хамгийн агуу гоо үзэсгэлэн, загварын өнгө төрх байсаар байна.
Бид та бүхэндээ түүхий гайхалтай дүр төрхийг харуулахыг хичээлээ.
Бэлтгэсэн: Б.Нямзул