Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн статистик мэдээллийг 11-р сарын 05-ны байдлаар хүргэж байна.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 796.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16616 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 467.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 684.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10431 иргэнд 604.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.