Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг нь эдийн засгийн хууль гэдэг. Хүн төрлөхтний эртний мэргэжлүүдийн нэгийг биеэ үнэлэлт гэж үздэг нь аль эртнээс эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдал түүхэнд байсантай холбоотой бололтой. Манай улсын хувьд энэ чиглэлийн “сэдэв”-д нэлээд хаалттай байдлаар ханддаг. Энэ нь зарим талаар олон сөрөг үр дагаварыг нийгэмд бий болгож, биеэ үнэлэлтийг улам бүр нуугдмал далд, хууль бус хэлбэрт шилжүүлж байгаа гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл манай хойд хөрш эл асуудалд нэлээд нээлттэй ханддаг бололтой юм байна. Учир юу гэвэл 18-аас дээш настай орос бүсгүйчүүд биеэ үнэлэхдээ өөрийн өндөр, жин, биеийн галбир, фото зургаа тавиад үйлчлүүлэгчдээ үзүүлэх үйлчилгээний төрөл, үнэ тарифаа цаг болон хоногоор тооцон ил тодоор илэрхийлсэн нэгэн сайт байх юм.
Тэнд бүсгүйчүүд өөрийн зураг болон үзүүлэх үйлчилгээний төрлөө илэн далангүй дурьдаад амьдарч байгаа дүүрэгээ зааж, холбоо барих утсаа тавьсан байсан нь гайшруулав.
“Муу нуухаар сайн илчил” гэдэг үг л үүнд тохирох мэт. Эл сайтын домайн нэрийг олон нийтэд зарлах нь садар самууныг хэтэрхий сурталчилсан хэрэг болох тул хараахан төвдсөнгүй. Ямартай ч хойт хөршийнхөн “улаан дэнлүүний асуудалд” ихээхэн нээлттэй ханддаг болсон нь энэ сайтын мэдээллээс тодорхой харагдаж байна.
Ugluu.mn