Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн аж ахуйн нэгж 620 гаруй тонн өвс татан нийлүүлээд байгаа бөгөөд үүний 120 тонныг аймгийн төвд буулгажээ. Орон нутгийн нөөцөд татан буулгасан өвсний чанар стандартыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар шинжилж үзээд өвсний чийглэг, гаднын элдэв хольц, үнэргүй, боровтор ногоон өнгөтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан гэж дүгнэлээ.
“Нэг боодол өвсний нягтрал 120- 150 кг.метр.куб байх ёстой бөгөөд шинээр буусан өвс 135 кг.метр.куб нягтралтай тул стандарт хэмжээндээ нийцэж байна. Стандартын дагуу зөв хадгалбал энэ чанараа 20 сар хадгална” гэж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б. Батгэрэл хэллээ.
Өвсийг тээвэрлэн авчрахдаа ургамал хорио цээрийн шинжилгээнд хамрагдсан дагалдах дүгнэлтийг нийлүүлэгч тал хамтад нь авч ирэх ёстой боловч орон нутгийн нөөцөд буусан өвс ийм дүгнэлт огт байхгүй байгааг улсын байцаагч хэллээ.