УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Нийгмийн сөрөг олон үзэгдлийн учир шалтгаан болж буй хүн ардын дунд хавтгайрсан архи, согтууруулах ундааны хэрэглээг зохист хэлбэрт оруулах, архи худалдаалах цэгийн тоог цөөрүүлэх зэрэг олон асуудлыг уг хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль анх 2000 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаа ямар өөрчлөлт оруулахаар ажиллаж буй талаар уг хуулийн төслийг санаачлан боловсруулж буй УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төслийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулж, тэдний саналыг авч, төсөлд тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа хэлсэн.
Эх сурвалж: https://gogo.mn/r/7wvk4