Зураач С.Заяасайхан “Hidden Identity” үзэсгэлэнгээ өчигдөр Монголын Уран Зургийн Галерейд нээлээ.
Нүүдэлчин өв соёлыг орчин үеийн сэтгэлгээний чиг хандлагатай хослуулан бүтээл туйрвагч соёлын элч, зураач С.Заяасайхан энэ удаагийн ээлжит бие даасан үзэсгэлэнгээ “Hidden Identity” буюу “Нуугдмал төрх” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн чиг хандлага ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ гурван цагийн эргэлтэд мөнхөд үргэлж илэх бидэнд байсан болоод цөвүүн цагийн өнгөнд алдагдсан зэрэг олон талыг харж мэдэрч чадсанаа өөрийн гарын ур, ухааны цар, уран сэтгэмжээрээ илэрхийллээ.
Орчин үеийн урлагийн хувьсан өөрчлөгдсөн гол шинж чанаруудын нэг болох харагдах үзэмж нь зураачийн чадвар гэхээсээ илүү үзэгчдэд төрөх мэдрэмж, тархинд үлдэх ухаарлын тэсрэлтийг илүүтэй шингээсэн, онцлогийг хадгалсан, эдгээр бүтээлүүд зүрх тархиараа мэдэрч баярлан цэнгэж, гайхаж, бодож эргэцүүлэн үзэх бүтээлүүд байлаа.
Дэлхий дахинаа Монголын дүрслэх урлагийн нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу уран бүтээлчдийн төлөөлөл С.Заяасайханы олон улсын “Hidden Identity” үзэсгэлэн тун удахгүй Ану, Япон зэрэг орнуудаар аяллаа үргэлжлүүлэх юм.
Тус үзэсгэлэн 10-р сарын 09-ны өдрийг хүртэл Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэнэ.