554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлснээр Өнөөдөр (2020.9.27) ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Монгол Улсын хэмжээнд есдүгээр сарын 22-нд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж   313-д хүрсэн. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна.

Монгол Улсад коронавирусын анхны халдвар өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр илэрсэн. Тодруулбал , Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Бадрах энержи ХХК-д ажилладаг Франц улсын иргэн байв. Тэрбээр ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн.

ЭМЯ

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …